ВИДЕО: Хойд солонгосын удирдагч Ким Чен Ун Орост иржээ

ВИДЕО: Хойд солонгосын удирдагч Ким Чен Ун Орост иржээ

Хойд солонгос /БНАСАУ/-ын удирдагч Ким Чен Ун Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзана. Энэ үеэр В.Путин орост их бууны сум, танк эсэргүүцэх пуужин илгээхийг Ким Чен Унээс хүсэх болно. Харин Ким Чен Ун Оросыг Хойд солонгост хиймэл дагуулын дэвшилтэт технологи, цөмийн шумбагч онгоц нийлүүлэхийг хүснэ. Үүнээс гадна Хойд солоногсын тал Оросоос хүнсний тусламж авах хүсэлтэй байгаа" гэж Нью Йорк Таймс /NYT/ сонинд мэдээлсэн.

Тэгвэл БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны Орост хийж буй уулзалтын бичлэгийг BBC агентлаг нийтэлж, түүний хуягт галт тэрэг ОХУ-ын хилийг давсан гэж мэдээлжээ. Харин Хойд солонгосын удирдагч Ким Чен Ун, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын уулзалт яг хаана, хэзээ болох талаар Кремль тодорхой мэдээллийг өгөхгүй байгаа аж. Мөн Ким Чен Ун, В.Путин нарын хэлэлцээнд ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд С.Шойгу оролцоно гэж Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC

ВИДЕО: