Энэ сарын 02 /2023.09.02/-ны өдөр Туркийн өмнөд хэсэгт орших агуйд ажиллаж яваад газар доор 1.3 километрийн гүнд гацсан АНУ-ын иргэн, судлаач Марк Дикиг өнөөдөр аварсан байна.
Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр Туркийн өмнөд хэсэгт орших Морка агуй руу бууж байхдаа 40 настай судлаач Марк Дикигийн бие гэнэт муудаж, нэг километр гаруй гүнд гэдэснээс нь цус гарч эхэлсэн байдаг. Иймд түүнийг аврах томоохон ажиллагаа эхэлж, хэд хэдэн орны 200 орчим мэргэжилтэн оролцсон байна. Учир нь Морка агуйн температур 4 хэмээс хэтрэхгүй, мөн газрын хэлбэр нь босоо хонгил, нарийн гарц, нүхнээс бүрддэг тул нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Мөн М.Дикигийн биеийн байдал муудаж, эмч нар түүнд газар доор цус сэлбэх шаардлагатай болоод байсан юм.
Эх сурвалж: CNN
ВИДЕО: