В.Путин Восточный сансрын хүрээлэнд хүрэлцэн ирж, Хойд солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзана гэж мэдээлжээ

В.Путин Восточный сансрын хүрээлэнд хүрэлцэн ирж, Хойд солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзана гэж мэдээлжээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин "Восточный" сансрын хүрээлэнд хүрэлцэн ирж, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзаж, Оросын армид сум нийлүүлэх асуудлаар ярилцах төлөвтэй байна гэж BBC агентлаг мэдээлжээ.

Иймд В.Путиныг Восточныйд ирсэн тухай Оросын агентлагууд мэдээлж байгаа бол Хойд солонгосын удирдагч Ким Чен Ун ойрын хугацаанд Восточный сансрын хүрээлэнд ирэх гэж байна. Үүнтэй холбогдуулж тус газрын орчмын төмөр замын өртөөнд холбогдох бэлтгэл ажил хийгдэж байна” гэж Интерфакс агентлаг нийтэлжээ. Тус агентлагийн мэдээлж буйгаар, Ким Чен Унд “Ангара” пуужинг угсрах явцыг үзүүлж, В.Путинтэй хамт “Ангара” пуужин хөөргөх цогцолбор болон баригдаж буй “Союз-2” пуужин хөөргөх цогцолбортой танилцаад дараа нь хэлэлцээ хийнэ. В.Путин, Ким Чен Ун нар юуны түрүүнд Украинд тулалдаж буй оросын армид зориулж Хойд Солонгосоос сум нийлүүлэх асуудлыг хэлэлцэх гэж байна хэмээн АНУ-ын тал үзэж байгаа юм.

Эх сурвалж: BBC