Баавгай болохсон кино “BFI London Film Festival”-ийн Journey хэсэгт шалгарч, Их Британи, Ирландын кино театрт гарахаар боллоо

Баавгай болохсон кино “BFI London Film Festival”-ийн Journey хэсэгт шалгарч, Их Британи, Ирландын кино театрт гарахаар боллоо

2023 оны Каннын Олон улсын кино наадмын "Un Certain Regard" төрөлд "If Only I Could Hibernate" кино албан ёсоор шалгарч, 2023 оны дөрөвдүгээр сарын 13-ний өдөр каннын олон улсын кино наадамд шалгарсан уран бүтээлүүдээ шууд дамжуулалтаар зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тус наадмын “Un Certain Regard" төрөлд Монгол улсаас анх удаагаа “Амигдала Фильмс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болох сон” буюу "If Only I Could Hibernate" бүрэн хэмжээний уран сайхны кино албан ёсоор шалгарсан юм.

Улмаар "Баавгай болохсон" УСК-ны баг хамт олон тавдугаар сарын 16-нд Каннын кино наадамд оролцохоор Франц руу нисэж, тавдугаар сарын 21-ны өдөр Hibernate Каннд албан ёсоор нээлтээ хийж, Монголын уран бүтээлчид Каннын улаан хивсэн дээгүүр алхсан билээ. Мөн үүнээс хойш олон улсын кино наадмуудад амжилт үзүүлсээр байгаа юм.

Тэгвэл энэ удаа Баавгай болохсон кино Дэлхийн кино урлагийн сэтгэл хөдөлгөм авьяастнуудыг нээн илрүүлдэг 67 жилийн түүхт “BFI London Film Festival”-ийн Journey хэсэгт шалгарчээ.

Мөн тасалбар захиалга өчигдөр /2023.09.12/ нээгдээд шуурхай дууссан байна. Иймд Баавгай болохсон киног тун удахгүй Conic (IG: @conicfilm) дистрибюшн компани Их Британи, Ирландын кино театруудад гаргах аж.