В.Путин, Ким Чен Ун нар Оросын сансрын хүрээлэнд уулзалтаа эхлүүлжээ

В.Путин, Ким Чен Ун нар Оросын сансрын хүрээлэнд уулзалтаа эхлүүлжээ

Хойд солонгосын удирдагч Ким Чен Ун хуягласан галт тэргээрээ Оросын Восточный космодром дахь өртөөнд хүрэлцэн ирж, В.Путинтэй хийх уулзалтаа тус газарт эхлүүлсэн талаар гэж Оросын агентлагууд мэдээлж буйг BBC агентлаг дамжууллаа.

В.Путин, Ким Чен Ун нар сансрын хүрээлэнгийн хэд хэдэн байгууламжтай танилцаж, дараа нь хэлэлцээ хийнэ гэж Интерфакс агентлаг нийтэлжээ. Мөн тэд юуны түрүүнд Украинд тулалдаж буй Оросын армид зориулан Хойд Солонгосоос сум нийлүүлэх асуудлыг хэлэлцэх бодолтой байна гэж АНУ үзэж байгаа бөгөөд үүний хариуд Ким Чен Ун Оросоос хүнсний тусламж, зарим цэргийн технологи авах хүсэлтэй байна гэжээ.

Эх сурвалж: BBC