Алексей Цыденов: АНУ Украины сценариар Монголд төрийн эргэлт хийхийг оролдож байна /ВИДЕО/

Алексей Цыденов: АНУ Украины сценариар Монголд төрийн эргэлт хийхийг оролдож байна /ВИДЕО/

Буриадын стратегийн түншүүдийн нэг болох Монгол Улсад АНУ Украины хувилбараар төрийн эргэлт хийхийг оролдож байгаа хэмээн Буриадын тэргүүн Алексей Цыденов Дорнын эдийн засгийн форумын үеэр РИА Новости агентлагт ярьжээ.

Тэрбээр, “Украинд төрийн эргэлт хийсэн мөнөөх Виктория Нуланд өдгөө Монголын ард түмнийг сургах гэж оролдож, залуучуудыг өөрчлөх гэж оролдож байна. Одоо Монголд нөхцөл байдал маш хүнд хэцүү байгаа. Энэ бүхэн  хоёр нүүртэй АНУ-ын бодлого. Монголчуудын тусгаар тогтносон улс хэвээрээ үлдэж, АНУ-ын утсан хүүхэлдэй болохгүйн тулд үүнийг эсэргүүцэх хангалттай хүч байгаа гэж найдаж байна. Монголчууд хүчтэй ард түмэн. Одоо ч гэсэн монголчууд давна гэж бодож байна” гэжээ.

ВИДЕО: