"Мөнхийн реп" хамтлаг энэ жил тоглолтоо хийхгүй өнжиж, ирэх 2024 онд хийнэ гэж мэдэгджээ

"Мөнхийн реп" хамтлаг энэ жил тоглолтоо хийхгүй өнжиж, ирэх 2024 онд хийнэ гэж мэдэгджээ

Зөөлөн гуниг, Энэ хайр байж зэрэг ая, дуугаараа олонд танигдсан "Мөнхийн реп" хамтлаг энэ жил хийх тоглолтоо хойшлуулж, ирэх 2024 онд хийхээр болсон тухайгаа мэдэгдсэн байна. 

Тэдний мэдэгдэлд, "Мөнхийн реп хамтлагийг маш олон хүн төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийнэ гэж ам дамжин ярьцгааж байна. Есдүгээр сард тоглолт хийх санал ирсэн боловч бид маш удаан ярилцсаны эцэст энэ жилдээ өнжихөөр шийдлээ. Учир нь бид тоглолтод ирсэн та бүхнийгээ илүү их сэтгэл ханамжтай байлгахын тулд бидний хийх зүйлд багагүй хугацаа шаардлагатай гэж үзлээ. Биднийг дэмжиж бидний тоглолтыг төв цэнгэлдэхийн тайзнаа үзэхийг хүссэн та бүхэндээ маш их баярлаж маш их урам авснаа хэлэхэд таатай байна. Бид одооноос бэлтгэлээ базааж илүү их хөдөлмөрлөн ирэх жил та бүхэнтэйгээ төв цэнгэлдэхийн тайзнаас уулзах ерөөлийг дэвшүүлье! Магадгүй тэр үед бид тайзан дээр тавуулаа ч байх юм билүү" гэжээ. 




Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө