Өнөөдөр туулай өдөр

Өнөөдөр туулай өдөр

Аргын тооллын 9 сарын 18, Сумьяа гараг. Билгийн тооллын 3, Салхины эх одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 33 минутад мандан, 19 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

   




Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө