Авьяаслаг тэмээн хяруул, үзэсгэлэнт тогос, аварга могойтой “BRAVO Circus 3” ирэх сарын 13-наас тоглоно

Авьяаслаг тэмээн хяруул, үзэсгэлэнт тогос, аварга могойтой “BRAVO Circus 3” ирэх сарын 13-наас тоглоно

Монголын үзэгчдийг баясгахаар, олон улсын тайзнаас шилэгдэн ирж буй циркийн уран бүтээлчид "BRAVO Circus 3" тайзнаа тоглохоор болжээ.

Тодруулбал, ирэх аравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 22-ныг дуустал Монгол бөхийн өргөөнд өдөр бүр тоглогдох аж.

Энэ удаагийн тоглолтод Авьяаслаг тэмээн хяруул, үзэсгэлэнт тогос, аварга могой, хөөрхөн нохойнууд, ухаалаг ямаа гэх зэрэг маш олон төрлийн амьтад авьяасаа үзүүлнэ. Мөн Итали, Франц, ОХУ, Турк, Туркменистан, Этиоп, Казакстан, Гүрж, Киргиз мөн Монгол улсын шилдэг үзүүлбэрүүд, ТВ шоу уралдааны одод үзэгчид та бүхнийг баясгах болно.

Тасалбарыг, Ticket.mn сайтаар худалдан авах боломжтой.

Тасалбарын үнэ:

ВИП Тасалбар 50,000₮
Энгийн Тасалбар 30,000₮