"Тамгагүй төр" жүжгийг өнөөдөр Ордос хотын Эзэн хороо их театрт тоглоно

"Тамгагүй төр" жүжгийг өнөөдөр Ордос хотын Эзэн хороо их театрт тоглоно

Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" жүжгийн зохиолыг “Херо энтертайнмент”-ын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулгаар Улсын Драмын Эрдмийн театр /УДЭТ/-ын тайзнаа 143 удаа тоглож, нийт 83070 үзэгчдэд хүргэсэн.

Тус жүжгийг өнгөрсөн сарын 01-ний /2023.07.01/-ний өдрөөс эхлэн англи хэлээр Улсын Драмын Эрдмийн театр /УДЭТ/-ын тайзнаа дахин тоглосон. Тэгвэл тус жүжгийг есдүгээр сарын 19-21 хүртэл БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотын Эзэн Хороо Их театрт тоглохоор болж, өнөөдөр үзэгчдийн хүртээл болгож байна.