"Тамгагүй төр” монгол жүжгийн "Хайрын домог" дууг дуучин С.Тэнгэр, И.Мишээл нар хамтран дуулна

"Тамгагүй төр” монгол жүжгийн "Хайрын домог" дууг дуучин С.Тэнгэр, И.Мишээл нар хамтран дуулна

Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" жүжгийн зохиолыг “Херо энтертайнмент”-ын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулгаар Улсын Драмын Эрдмийн театр /УДЭТ/-ын тайзнаа 143 удаа тоглож, нийт 83070 үзэгчдэд хүргэсэн.

Мөн тус жүжгийн дууг Өвөр Монголын өөртөө засах орны алдарт дуучин С.Тэнгэр дуулахаар болж, зураг авалтад оролцохоор Монголд ирэх үеэр нь бид түүнтэй хэдэн хором ярилцаж байсан билээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Улмаар Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, “Херо энтертайнмент”-ын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулсан “Тамгагүй төр” жүжгийн “Хайрын домог” дуу өнгөрсөн Баасан гарагт /2023.09.15/ цацагдсан.

Тэгвэл тус уран бүтээлийг дахин Өвөр Монголын өөртөө засах орны алдарт дуучин С.Тэнгэр, Монгол Улсын залуу дуучин И.Мишээлтэй хамтран дуулахаар болжээ.