ВИДЕО: Хятадын ӨМӨЗО-нд өчигдөр тоглогдох байсан “Тамгагүй төр” жүжгийн нээлтийн үеэр цахилгаан тасарч, тоглохыг хориглосон гэв

ВИДЕО: Хятадын ӨМӨЗО-нд өчигдөр тоглогдох байсан “Тамгагүй төр” жүжгийн нээлтийн үеэр цахилгаан тасарч, тоглохыг хориглосон гэв

Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" жүжгийн зохиолыг “Херо энтертайнмент”-ын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулгаар Улсын Драмын Эрдмийн театр /УДЭТ/-ын тайзнаа 143 удаа тоглож, нийт 83070 үзэгчдэд хүргээд байгаа.

Мөн “Тамгагүй төр” монгол драмыг “Монгол хаан” нэртэйгээр Их Британи /Англи/-ийн нийслэл Лондон хотын төв театрт ирэх арваннэгдүгээр сарын 17 /2023.11.17/-ны өдрөөс эхлэн 14 хоног тоглохоор болоод байгаа билээ.

Түүнчлэн тус жүжиг энэ сарын 19-21 ны хугацаанд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засан орон /ӨМӨЗО/-ы Ордос хотын Эзэн Хороо Их театрт тоглохоор болж, өчигдөр /2023.09.19/ нээлтээ хийхээр төлөвлөсөн.

Гэвч цагийн хуваарийн дагуу үзэгчид цугларсан ч тоглолт болоогүй талаар ӨМӨЗО-ы үзэгчид цахим сүлжээнд нийтэлжээ.

ВИДЕО: 

Тэгвэл энэ тараар албан бус эх сурвалжууд, “Жүжиг эхлэхийн өмнө Ордос хотын Эзэн Хороо Их театрын цахилгаан тасарсан. Удалгүй эргээд ирсэн ч жүжиг тодорхойгүй шалтгаанаар, ямар нэг тайлбаргүйгээр цуцлагдсан” гэлээ. Харин энэ талаар тус жүжгийн баг бүрэлдэхүүн ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Сонирхуулахад, Хятадын эрх баригчид өнгөрсөн наймдугаар сарын 25 /2023.08.25/-нд Монголын түүхийг харуулсан номын түүврийг худалдаалах, уншихыг хориглох шийдвэр гаргаж, эцэслэн баталсан. Эрх баригчид уг шийдвэрээ “Хятадын удирдагч Ши Жиньпиний удирдлага дор үндэсний нэгдмэл байдлыг бий болгох хүчин чармайлтын нэг хэсэг" хэмээн тайлбарлаж буй. Мөн энэ хүрээнд ӨМӨЗО-ы Ном хэвлэл түгээх аж үйлдвэрийн нийгэмлэг мэдэгдэл гаргаж, гишүүддээ "Монгол угсаатны ерөнхий түүх"-ийн түгээлтийг зогсоохыг үүрэг болгож, "Зөв Хятадын Коммунист” зарчмыг баримтлахыг уриалаад байгаа юм. Мөн Хятадын эрх баригч намын шийдвэрээр номыг хориглохоос гадна боловсролын орчинд монгол хэлийг ашиглахыг бүхэлд нь хориглож, есдүгээр сарын 1-ний өдрөөс Өвөрмонголд гурван жил үргэлжилсэн мандарин хэлийг бүх хичээлийг заадаг цорын ганц хэл болгох шилжилт дууссан байна. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.