Ж.Батзандан, Ж.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Ж.Батзандан, Ж.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй, ах ХХААХҮЯ-ны дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэрэг нэг хэсэг олны анхаарлыг татаад байсан. Учир нь тэднийг АТГ-аас хойшлуулшгүйгээр саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн байдаг. 

Харин Ж.Батзандан нь Хорих 461 дүгээр ангиас суллагдсныхаа дараа  буюу энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдрийг тохиолдуулан хөшөөнд цэцэг өргөх үеэр "Өөрийгөө хилс хэргээр хоригдсон. Удахгүй цагаатна" хэмээн мэдэгдсэн.  

Тодруулбал, тэрбээр "Намайг Хөгжлийн банкны хэргээр шалгаагүй. Намайг мафийн эсрэг тэмцсэн гэж шоронд хорьсон юм. МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцсэн гэж Ж.Батзанданг шоронд хорьсон. Ж.Батзанданг хорьж байгаад хоёр сарын өмнө сулласан. Удахгүй надад холбогдох хэрэг хэрэгсэхгүй болно. Ж.Батзанданд холбогдох хэрэг худал гүтгэлэг гэдэг нь удахгүй тогтоогдож хэрэгсэхгүй болж би цагаадна. Шударга ёсны төлөө тэмцсэнээс өөр хэргийг би хийгээгүй" гэсэн юм. 

Харин энэхүү мэдэгдлээс хойш тэдэнд холбогдох хэрэг ямар шатандаа яваа гэх мэдээлэл гараагүй. Тэгвэл "Ж.Батзандан, Ж.Бат-Эрдэнэ нарт  холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Хэргийг хаагаагүй" гэдгийг эх сурвалж мэдээллээ. 




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө