Банкны андуурсан мөнгөн гүйлгээг үрж зарцуулсан тохиолдолд "алдаатай гүйлгээ завших" гэмт хэрэгт тооцож, шүүхээс ял оноодог

Банкны андуурсан мөнгөн гүйлгээг үрж зарцуулсан тохиолдолд "алдаатай гүйлгээ завших" гэмт хэрэгт тооцож, шүүхээс ял оноодог

Банкны андуурсан мөнгөн гүйлгээг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж үрж зарцуулсан тохиолдолд алдаатай гүйлгээ завших гэмт хэрэгт тооцож шүүхээс ял сонсож болдог байна.

Тодруулбал, иргэд данс хооронд мөнгө шилжүүлэхдээ нэгээс дөрвөн орон андуурсан тохиолдолд банкны ажилтан туслах боломжтой. Харин дансны дугаарыг бүхэлд нь андуурах эсвэл ижил тоотой ч өөр данс руу мөнгө шилжүүлбэл хуулийн байгууллагад хандах шаардлагатай. Учир нь банк хууль журмын хүрээнд харилцагчийн дансны гүйлгээнд оролцох, хувийн мэдээлллийг нь бусдад дамжуулах эрхгүй байдаг байна.

Хуульч өмгөөлөгч Х.Чинбат, “Эрүүгийн хуулиар 300 мянгаас дээш мөнгийг завшсан, зарцуулсан тохиолдолд энэ төрлийн хэрэгт орох магадлал хамгийн өндөр. 300 мянгаас доош мөнгийг захиран зарцуулсан бол зөрчлийн тухай хуулиар торгуулна.

Тухайлбал иргэн Б таксиний тооцоо хийхдээ дөрвөн мянган юань буюу нэг сая 500 мянга орчим төгрөгийг андуурч шилжүүлжээ. Харин хүлээн авагч буцааж өгөлгүй зарцуулсан байна. Хэрэг тогтоогдсоны дараа таксины жолооч хохирлыг эргүүлэн төлсний дээр өдөрт найм хүртэлх цагаар буюу нийт 240 цаг цалин хөлсгүй нийтэд тустай хөдөлмөр хийлгэх шийтгэл хүртжээ".