Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавьсан Б.Лхагвасүрэнгийн тушаалыг буцааж, хуучин горимд нь шилжүүлэхээр болжээ

Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавьсан Б.Лхагвасүрэнгийн тушаалыг буцааж, хуучин горимд нь шилжүүлэхээр болжээ

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ахмадуудын тэтгэврийн зээл авах боломжийг хязгаарласан тушаалыг 2025.03.07-ны өдөр гаргасан. Тэрбээр "Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлд хязгаарлалт тогтоох тухай" тушаалыг гаргасан билээ.

Дээрх тушаалыг гаргасны дараа Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголбанкны ерөнхийлөгчид хандан тэтгэврийн зээлд тавьсан шалгуур нөхцлийг зөөллөж өгөх хүсэлт тавьсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүний дагуу Монголбанкнаас хоёрдугаар улиралд багтаан тэтгэврийн зээлийн шалгуурыг хуучин хэвэнд нь оруулна гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван мэдээллээ. Тэрбээр "Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос тэтгэвэр барьцаалсан зээл дээр тодорхой зохицуулалт хийсэн. Тэтгэврийн зээлээ төлөөд үлдсэн нь тухайн ахмад настны амьжиргааг залгуулах хэмжээнд байх зохицуулалт хийж өгөөч гэдэг хүсэлтийг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тавьсны үндсэн дээр манайх ийм зохицуулалт хийсэн. Дараагийн хурал хоёрдугаар улиралд болох бөгөөд дахин шийдвэр гаргана. Засгийн газраас буцааж хуучин горимд нь шилжүүлье гэдэг хүсэлтээ тавьсан" гэжээ.