Нэг жил 10 сарын хорих ял сонссон Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг УДШ хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

Нэг жил 10 сарын хорих ял сонссон Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг УДШ хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

Иргэн Д.Мөнх-Эрдэнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад хахууль өгсөн гэх хэрэгт буруутган анхан шатны шүүхээс гурван жил 10 сарын хорих ял, 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн билээ.

Улмаар тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандснаар тус шүүхээс түүнд оноосон ялыг нэг жил 10 сарын хорих ял болгож хөнгөрүүлсэн юм. Тэгвэл шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд хандсан гомдлыг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хурал өнөөдөр буюу есдүгээр сарын 22-ны өдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх юм. 

Тодруулбал,Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 05-ны өдрийн 684 дүгээр магадлалтай, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Батмөнх, Н.Пүрэвжав, Б.Эрдэнэбаяр, Б.Ганбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ж.Дамбажийжин, Р.Булгамаа, шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Э.Билгүүн, шүүгдэгч Б.Ганбаярын өмгөөлөгч Ж.Төмөрхуяг, шүүгдэгч Б.Эрдэнэбаярын өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх аж.