ШУУРХАЙ: Приус-20 маркийн автомашины жолооч 70 орчим настай иргэнийг мөргөсөн хэрэг гарчээ

ШУУРХАЙ: Приус-20 маркийн автомашины жолооч 70 орчим настай иргэнийг мөргөсөн хэрэг гарчээ

Өнөөдөр /2023.09.22/ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт "гарцан дээр зорчиж явсан хүүхэд автомашинд мөргүүлж, зам тээврийн осолд өртсөн" гэх зурагт мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. 

Иймд бид энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Өнөөдөр /2023.09.22/ Сүхбаатар дүүргийн 4-р хороо "Хүүхдийн 100"-д байрлах Хаан банкны баруун талын гарцан дээр Приус-20 маркийн автомашинтай жолооч нь 70 орчим настай иргэн Ц-г мөргөсөн гэх дуудлага, мэдээллийг Тээврийн цагдаагийн алба хүлээн авч, шалгаж байна" гэж мэдэгдлээ. Иймд иргэд та бүхнийг автозамын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ. 




Өнөөдөр гахай өдөр

18 цагийн өмнө