“Эргэж ирэх намар” кино CHICAGO ASIAN POP-UP CINEMA фестивалиас шагнал хүртжээ

“Эргэж ирэх намар” кино CHICAGO ASIAN POP-UP CINEMA фестивалиас шагнал хүртжээ

Найруулагч, жүжигчин Б.Амарсайханы бүтээл болох “Эргэж ирэхгүй намар” (Harvest Moon) кино Азийн кино өдөрлөгт оролцож онцлох кино буюу “ Pinnacle Career Achievement Awardee“ шагналыг хүртлээ.

Тус киног үзсэн үзэгчид киноны дараагаар найруулагч, жүжигчин Б.Амарсайхан болон продюсер С.Уран нартай киноны тухай болон Монголын ахуй соёл, өв соёлын онцлогийн талаар дэлгэрэнгүй асуулт, хариулт өрнүүлэв. Тус арга хэмжээний нээлтэд Чикаго хотын “Гийнгоо” морин хуурын чуулгын хүүхдүүд болон Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газрын төлөөлөл оролцов. Тус киног суугаа орны үзэгчид болон Чикаго хот орчимд амьдардаг монгол иргэд хүрэлцэн ирж үзэн танхим дүүрэн алга ташилтаар үнэлж байлаа. Найруулагч Б.Амарсайхан болон киноны бүх уран бүтээлчдэд баяр хүргэж цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.