ВИДЕО: Монголд зураг авалтаа хийсэн "VIVANT" кинонд Улаанбаатарыг "дэлхийд алдартай түгжрэлийн диваажин" гэж дүрслэв

ВИДЕО: Монголд зураг авалтаа хийсэн "VIVANT" кинонд Улаанбаатарыг "дэлхийд алдартай түгжрэлийн диваажин" гэж дүрслэв

Японы кино урлагийн "А" зэрэглэлийн алдартай уран бүтээлчид болох Сакай Масато, Абэ Хироши, Якүшо Коожи тэргүүтэй одод мөн монгол жүжигчин Б.Барслхагва  тоглосон "VIVANT" олон ангит кино үзэгчдийн хүртээл болсон.  Ингэхдээ тус киноны зураг авалтын зарим хэсгийг Монгол Улсад хийсэн юм.

"VIVANT" кинонд Монголын жүжигчдээс Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр зэрэг дөрвөн уран бүтээлч дүр бүтээсэн. Улмаар тус бүтээлийг "Боловсрол" суваг телевиз есдүгээр сарын 27-оос эхлэн албан ёсны онцгой эрхтэйгээр гаргахаар болоод байгаа юм.

Тэгвэл тус киноны Монгол Улсад хийсэн зураг авалтын үеэр Улаанбаатар хотын түгжрэлийг “Дэлхийд алдартай түгжрэлийн диваажин” хэмээн дурдаж түгжирч буй автомашинуудын дундуур морьтой давхисан хэсэг олны анхаарлыг татаад байгаа аж.

Эл хэсэгт,

Түгжирч буй автомашины дундуур морьтой давхиж буй дүрсийг харуулж “Энэ улсад метро байхгүй. Нийтийн тээвэрт зөвхөн автобус л байдаг тул машин ихтэй дэлхийд алдартай түгжрэлийн диваажин. ЭСЯ хүртэл машинаар явах нь маш аюултай” хэмээжээ.

ВИДЕО:

 

 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө