С.Жавхлан: "Дулаахан намар" тоглолтод үзэгчид дээлтэй ирэхийг уриалж байна. Энэ миний сүүлийн тоглолт байх болно /LIVE/

С.Жавхлан: "Дулаахан намар" тоглолтод үзэгчид дээлтэй ирэхийг уриалж байна. Энэ миний сүүлийн тоглолт байх болно /LIVE/

УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан есдүгээр сарын 30-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Дулаахан намар” тоглолт хийхээр болж,  тоглолтын тасалбар худалдаанд гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Иймд  тоглолтын үйл ажиллагаатай холбоотойгоор өнөөдөр /2023.09.25/ мэдээлэл өглөө.

Хуралд МУГЖ С.Жавхлан, Ticked.mn сайтын захирал н.Дамдинцэрэн, “Дулаахан намар” тоглолтын маркетингийн албаны ажилтан н.Хүрэлхүү, МУСТА н.Чулуунбаатар, Хөтлөгч н.Учрал нар оролцож мэдээлэл хийлээ.

МУГЖ С.Жавхлан, “Би уран бүтээл хийгээд 23 жил болсон байна. Миний “Дулаахан намар” тоглолт өмнө нь болж байсан тоглолтуудаас илүү ач холбогдол өгч байгаа томоохон цохилттой сүүлийн тоглолт маань болж байна. Миний тоглолт 2003 оноос эхэлсэн юм байна лээ. Энэ хугацаанд нийт 12 удаа тоглолт хийсэн. Урлаг гэдэг бол арын хаалгагүй хатуу зүйл байдаг учир би цаашид мартагдана. Ямар ч хүнд уран бүтээлийн цаг хугацаа байдаг. Шинэ залуу хүн төрж, ургаж байгаа.

Иймд залуустаа сайхан зайгаа тавьж өгдөг байх хэрэгтэй, дэмждэг байх хэрэгтэй гэж бодож байна. Мөн “Хамаг монгол” төслөөр түмэн олноор соён гэгээрүүлэх ажлыг хийж байгаа.

Үүгээр Монгол хүн байх хичээл гэдэг ажлыг эхлүүлсэн. Мөн цаашид монголчуудаа соён гэгээрүүлэх ажиллаж түлхүү анхаарч ажиллана.

Энэ бол миний сүүлийн тоглолт. Сүүлийн тоглолт гэж хэлсэн үгэнд минд хүмүүс битгий хүндрүүлэн бодож хямраасай гэж хүсэж байна.

Хүн бага залуу, идэр нас, өтөл насыг давдаг. Миний бие идэр залуу насаа л Монгол түмэнтэйгээ урлагаар дамжуулан хуваалцъя гэж бодсон юм. Тэрнээс биш өвгөн болоод тоглолт хийвэл муухай шүү дээ. Тиймээс энэ намар дулаахан намар болж байгаа тул туршлагатай залуучуудтайгаа хамтарч төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийхээр боллоо” гэсэн юм.

Мөн тоглолтын зохион байгуулалтын хувьд олон баг гарган ажиллаж байгаа бөгөөд хүрээлэнгийн дотор болгон гадна талбайн зохион байгуулалтад онцгойлон анхаарч ажиллаж  байгааг онцлон дурдсан юм. Мөн тоглолтод ирсэн хүмүүс дээлтэй ирэхийг уриаллаа.

ҮЗЭХ: