"BLACKPINK" хамтлагийн гишүүн Лиса "Money" дуугаараа Гиннесийн дээд амжилт тогтоожээ

"BLACKPINK" хамтлагийн гишүүн Лиса "Money" дуугаараа Гиннесийн дээд амжилт тогтоожээ

БНСУ-ын алдарт "BLACKPINK" хамтлагийн гишүүн Лиса "Money" дуугаараа Гиннесийн дээд амжилт тогтоожээ.

Түүний "Mоney" дуу нь Лисагийн анхны соло болох “LALISA” цомогт багтдаг бөгөөд тус дуугаараа "Spotify" дээр нэг тэрбум хандалт авсан анхны К-поп соло уран бүтээлч болж, дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна. 

Лиса үүний зэрэгцээ "MTV Video Music Awards-ийн анхны соло К-поп ялагч" болон "Инстаграм дахь хамгийн олон дагагчтай алдартан" зэрэг дэлхийн хэд хэдэн дээд амжилтыг эзэмшдэг юм.