"БНХАУ-ын хилийн боомтууд аравдугаар сарын 7 хүртэл амарна" гэж Гаалийн газраас мэдээллээ

"БНХАУ-ын хилийн боомтууд аравдугаар сарын 7 хүртэл амарна" гэж Гаалийн газраас мэдээллээ

БНХАУ тунхагласны өдрүүдэд Замын-Үүдийн авто замын болон Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын зэрэг орон нутаг дахь хилийн боомтууд амрах талаар гаалийн байгууллагаас мэдээллээ. 

Тодруулбал, Хавирга-Архашаат, Булган-Такашикен, Бургастай-Лаомяо, Сүмбэр-рашаан зэрэг хоёр талын боомтууд 9 дүгээр сарын 29, аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд амарна. “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу БНХАУ үүсгэн байгуулагдсан уламжлалт баярыг бүх нийтээр тэмдэглэх (2023 оны 9 дүгээр сарын 29-30, 10 дугаар сарын 1-3-ны өдөр) өдрүүдэд Замын-Үүдийн автозамын боомт амарч, дээрх өдрүүдэд Замын-Үүдийн төмөр замын боомт олон улсын галт тэрэг цагийн хуваарийн дагуу ажиллана хэмээн Замын-Үүд дэх гаалийн газраас мэдээллээ.