Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2023.09.29/ Сэлэнгэ аймгийн Баянгол суманд ажиллаж байгаа аж. Тэрбээр энэ үеэрээ Баянгол суманд үйл ажиллагаа явуулдаг "Бялхам Ивээлт" компанийн хүлэмжийн үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэр "Хүнсний хувьсгал" Монгол оронд биелэх бүрэн боломжтой гэдгийг "Бялхам Ивээлт" компанийн захирал Ким өгүүлжээ. Тус компани нь 100 гаруй төрлийн хүнсний ногоог Сэлэнгэ аймагт таргалж байгаа аж. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Бялхам Ивээлт" компанийн захирал Кимд "Чингис хааны хөрөг"-ийг бэлэглэсэн байна.