ВИДЕО: Олон улсын нохойн үзэсгэлэнд “Шилдэг нохой"-гоор шалгарсан, Монголд хөгжиж буй ховор үүлдрийн "Молли"-г онцолж байна

ВИДЕО: Олон улсын нохойн үзэсгэлэнд “Шилдэг нохой"-гоор шалгарсан, Монголд хөгжиж буй ховор үүлдрийн "Молли"-г онцолж байна

Бид энэ удаагийн амьтадын буландаа Монголд дөнгөж хөгжиж эхэлж буй “Мини шнауцер” үүлдрийн нохой Моллиг онцоллоо. Түүний хувьд 15 сартай ОХУ-ын үржлийн газраас гаралтай дээш 10 удам тодорхой цэвэр үүлдрийн зан араншингийн өөрчлөлтгүй гэдгээрээ цэвэр цусны нохой гэдгээрээ онцлог аж.

Мөн тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын 23,24 өдрүүдэд болсон Олон Улсын нохойн үзэсгэлэн шоу тэмцээнд оролцож “Шилдэг эмэгтэй нохой” шагналын эзэн болсон юм. Тус тэмцээнд ОХУ, Филиппин, БНХАУ зэрэг олон орноос ирсэн цэвэр цустай үүлдрийн ноход оролцжээ. 

ВИДЕО:  

Нохойн үзэсгэлэн шоу нь олон улсад “зөвхөн үзэсгэлэнд оролцож буй нохойг хөтлөгч” гэх тусдаа мэргэжилтэй болтлоо хөгжсөн бол Монгол Улсад сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулагдаж эхлээд байгаа юм. Иймд цаашид Монгол Улсад дэлхийд алдартай ховор үүлдрийн ноход нэмэгдэх хандлагатай байна. Ингэснээр олон нийт нохойны үнэ цэнийг ойлгодог. Амьтан тэжээхдээ судалгаа хийж, зөв сонголт хийдэг болох, зан араншин нь тодорхой нохдыг гэр бүлийнхээ гишүүнээр сонгосноор амьтад хаягдах эрсдэл буурах юм.

Бидний онцолж буй "Мини шнауцер” үүлдрийн нохой нь дотроо гурван төрөл, дөрвөн өөр үсний өнгөтэй байдаг. Мөн дэлхийн нохдын оюун ухааны жагсаалтад 12-т эрэмбэлэгддэг ухаантай нохой аж. Түүний хувьд гэрийн дүрмийг маш сайн мэддэг. Уур амьсгалыг тэр даруй ойлгодог. Юмсыг хурдан суралцдаг. Үс нь унадаггүй давуу талтай аж.

Молли нохойны эзэн Б.Тулга, “Анх нохой авах гээд цэвэр үүлдрийн зан ааш нь тодорхой нохой хайгаад олоогүй. Тиймээс судалж байгаад ОХУ-ын нохой үржүүлгийн газраас авсан. Авахдаа биеийн хэмжээнээс эхлээд бүх зүйлийг нь харж, судалж авсан. Учир нь нохойны том жижгээс хамаарч ямар орчинд тэжээх гэж байгаа, хэдий хэмжээний хоол идэх гэхчлэн дараа нь гарах эрсдэлээс сэргийлж тооцоолон бодсон байх хэрэгтэй гэж үзсэн. Нохойг гэр бүлийн гишүүнээрээ сонгосон л бол багадаа 10 жил тухайн нохойтой хамт амьдарна гэсэн үг. Тиймээс сайн судалж зөв сонголт хийх хэрэгтэй. Мөн амьтанд хайртай хүүхдэдээ нохой авч өгч буй эцэг эхчүүд тухайн нохойг өөрсдөө тэжээн гэдгээ маш сайн ойлгож аваасай гэж хүсдэг. Гэр бүлүүд нохойгоо анхнаасаа зөв сонгож авбал гудамд гарч буудуулах нохдын тоо эрс багсаж, хүмүүс нохойг арай өөрөөр хардаг болох байх. Тиймээс сонголтоо л зөв хийгээрэй гэж уриалмаар байна” хэмээсэн юм.

ФОТО: