"2024 онд хүүхдийн 100 мянгыг хэвээр олгож, Төрийн албан хаагчдын цалинг нэмнэ" гэсэн Сонгуулийн төсвийг оруулж иржээ

"2024 онд хүүхдийн 100 мянгыг хэвээр олгож, Төрийн албан хаагчдын цалинг нэмнэ" гэсэн Сонгуулийн төсвийг оруулж иржээ

Засгийн газраас 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ бол сонгуулийн жилийн төсөв. Тиймээс популизм шингэсэн байх магадлалтай. Энэ нь  7 их наяд төгрөг буюу 35 орчим хувиар зардлаа нэмэгдүүлснээс харагдаж байна.

Сангийн сайд Б.Жавхлангийн танилцуулснаар төсвийн зарлагыг 27.4 их наяд төгрөг байхаар тооцжээ. Зарлагаа нэмэгдүүлж байгаатай зэрэгцэн орлогоо мөн хэмжээгээр нэмэгдүүлэн 25.3 их наяд төгрөг байхаар оруулж ирсэн байгаа юм. 2024 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 2.8 хувь буюу 2.1 их наяд төгрөг байхаар тооцсон байна.

2024 онд Монгол Улс нэг тонн нүүрсийг 140 ам.доллараар борлуулах бөгөөд жилд 60 сая тонн нүүрс экспортолно. Зэсийн баяжмалын үнийг тонн тутмыг нь 9000 ам.доллараар 1.5 сая тонныг экспортлохоор тус тус төсөөлжээ.

Зарлага талдаа хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг хүүхэд бүрд олгох бодлогоо үргэлжлүүлнэ, ипотекийн зээлийн санхүүжилтийг шийдвэрлэж тасралтгүй үргэлжлүүлнэ, нийт төрийн албан хаагчдын цалин дөвөрдүгээр сарын 1-ны өдрөөс 10 хувиар нэмнэ нийт 881 мянган төрийн албан хаагч үүнд хамаарна, аймагт 20 хувиар, сумдад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг 30-40 хувиар нэмэгдүүлэх саналыг оруулжээ.