"Оросууд Монгол Улсад нийлүүлдэг цахилгааны үнээ нэмэх санал гарсан" гэж мэдээлжээ

"Оросууд Монгол Улсад нийлүүлдэг цахилгааны үнээ нэмэх санал гарсан" гэж мэдээлжээ

Манай улс ОХУ-аас эрчим хүч, шатахуун, төмөр замын тээврийн хувьд олон жил хараат явж ирсэн. Хачирхалтай нь, манай улс цахилгаан станцын төслүүдээ эхлэхээр гэхээр "эх оронч" гэх иргэд эсэргүүцэж олон жилээр нь төслүүдийг гацаадаг. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын төслүүдийг энд дурдаж болно. 

Тэгвэл Оросын цахилгаан эрчим хүчний экспорт-импортын цорын ганц оператор Интер РАО компанийн төлөөлөл А.Панина, "энэ сарын 1 /2023.10.01/-нээс гаднах нийлүүлэлтээ хязгаарлах эсвэл бүрмөсөн зогсооход бэлэн байна" гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр тус компани ОХУ-ын Засгийн газрын тавьсан экспортын татвараас болж цахилгааны үнээ тодорхой хувиар нэмэгдүүлэх саналыг Монгол, Азербайжан зэрэг улсуудад тавьсан тухайгаа ярьсан байна.  

Тэрээр “бид 5 хувийн ашигтай байгаа хэрнэ 7 хувийн татвар төлөх боломжгүй. Манай компанийн Монголд нийлүүлэх ашиг нь үүнээс ч доогуур байгаа тул нөхцөл байдал улам хурцдаж байна” гэж тайлбарласан байна. 

Харин ОХУ-аас нийлүүлэх цахилгааны нийлүүлэлтийг зогсоовол Монгол Улс хамгийн их хохирол амсах болно гэж Үндэсний судалгааны их сургуулийн Эдийн засгийн дээд сургуулийн Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн судалгааны төвөөс мэдээлсэн гэж "Планета Монголия" гэх оросын телеграм сувагт мэдээлжээ.