LIVE: "Найман ишигний" гэх хэргийг шүүх хурал Сум дундын эрүүгийн шүүхэд болж байна

LIVE: "Найман ишигний" гэх хэргийг шүүх хурал Сум дундын эрүүгийн шүүхэд болж байна

"Найман ишигний хэрэг" гэж олны дунд яригдах болсон олон тооны мал хулгайлсан гэх иргэдэд холбогдох хэргийн шүүх хуралдаан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын эрүүгийн шүүхэд өнөөдөр 10.00 цагт эхэлсэн. Энэхүү шүүх хуралдааныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар шууд дамжуулж байна. 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч энэ удаагийн хуралд тэднийг гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг нотолж, цагаатгах байр сууринаас оролцоно гэдгээ мэдүүллээ. Эргэн сануулахад, Анхан шатны шүүхээс Г, Т нарыг олон тооны малыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, Г-д 2 жил 6 сар, Т-д 2 жилийн хорих ял оногдуулаад байсан юм. Гэвч олон тооны мал биш хонь нийлэх үед андуурал гарч, найман ишиг дутсан гэх асуудлыг шүүгдэгч талаас гаргаснаар энэ хэрэг олны анхаарлыг татаад буй юм.

ШУУД: 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө