Төв аймгийн Баянцагаан суманд жоншны баяжмалын үйлдвэр ашиглалтад оржээ

Төв аймгийн Баянцагаан суманд жоншны баяжмалын үйлдвэр ашиглалтад оржээ

"Монгол Чех металл" компанийн жоншны баяжмалын үйлдвэр есдүгээр сарын 30-нд ашиглалтад орж, 200 ажлын байр бий болгожээ.

Уг үйлдвэр ашиглалтад орсноор тус аймгийн ДНБ-д боловсруулах салбарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлнэ хэмээн тооцоолсон байна. Үйлдвэрийг барихдаа баяжмал болон хаягдлыг усгүйжүүлэх дэвшилтэт техник технологи нэвтрүүлж, усны эргэлтийг түргэсгэх аж. Ингэж эргүүлэн ашиглах усны хэмжээг нэмэгдүүлж, цэвэр усны хэрэглээг багасгах юм байна.

Түүнчлэн баяжуулах үйлдвэрт түгээмэл хэрэглэж ирсэн хаягдлын далангийн системийг өөрчилжээ. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулахыг зорьсон бөгөөд үйлдвэрт хэрэглэсэн усныхаа 86 хувийг эргүүлэн ашиглахаараа онцлогтой. Энэхүү баяжуулах үйлдвэр нь байгаль орчны бохирдлыг багасгах зорилгоор өмнөх жилүүдийн үйл ажиллагаанаас хаягдсан бага агуулгатай хүдрийг шинээр олборлосон хүдэртэй хольж баяжуулан 97 хувиас дээш CaF2-ын өндөр агуулгатай баяжмал үйлдвэрлэх юм. 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө