ШУУД: "М Ойл", "Тэс петролиум" гэсэн ШТС-ууд АИ-92 шатахуун худалдахаа зогсоосон байв

ШУУД: "М Ойл", "Тэс петролиум" гэсэн ШТС-ууд АИ-92 шатахуун худалдахаа зогсоосон байв

ОХУ-ын Засгийн газар дотоодын зах зээлийг тэнцвэржүүлэх, дээд үзүүлэлтдээ хүрээд байгаа шатахууны үнийг бууруулах зорилгоор шатахуун, дизель түлшний  экспортыг түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэснээ өнгөрсөн есдүгээр сарын 21 /2023.09.21/-ны өдөр мэдэгдсэн.

Тус шийдвэрт нь Монгол Улс хамаарч байж магадгүй байгаа. Харин ОХУ-ын энэхүү шийдвэр гарснаас даруй 20 орчим хоног өнгөрсөн хэдий ч өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авсан талаар тодорхой мэдээлэл гарахгүй өнөөдрийг хүрсэн. Харин өчигдөр /2023.10.08/-өөс эхлэн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт АИ-92 шатахууны эрэлт нэмэгдэж, шатахуун түгээх станц /ШТС/-ууд дээр урт дараалал үүсээд байгаа. 

Иймд бид нийслэлийн шатахуун түгээх станцуудаар орж, нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжиллаа. Тодруулбал, “Сод Монгол групп” хэвийн үйл ажиллагаагаа явуулж, бензин, түлш хэвийн худалдаалж байгаа бол "Шунхлай" ШТС-ын хувьд энгийн АИ-92 шатахуун тасарсан бөгөөд бусад Евро АИ-92 болон АИ-95, АИ-98, дизелын түлшийг хэвийн олгож байгаа гэлээ. Харин Баянбүрдын тойрог дахь "М Ойл", "Тэс петролиум" гэсэн ШТС-уудаар ороход тууз татан битүүмжилж, шатахуун түгээлтээ зогсоосон байв.

ҮЗЭХ: