Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн нийт 113 км хатуу хучилттай авто замын засварын ажил эхэлжээ

Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн нийт 113 км хатуу хучилттай авто замын засварын ажил эхэлжээ

Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн хатуу хучилттай авто замын засварын ажил энэ сарын 2 /2023.10.02/-ны өдрөөс эхэлсэн талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. Энэхүү замын бүтээн байгуулалтын ажил нь Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлийн хүрээнд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор 2.1 сая долларын хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа аж. 

Энэхүү тендерт “Үйлсийн зам” ХХК шалгарсан бөгөөд 9-р сарын 15-аас зам засварын ажлын бэлтгэл ажлаа хангаж, ийн 10-р сарын 02-оос гэрээ байгуулан ажлаа эхлүүлээд байгаа талаар Сэлэнгэ аймгийн АЗЗА компаниас мэдээлжээ. Тухайн төслийн захиалагчаар ЗТХЯ, зөвлөхөөр “ICT SAIN CONSULTING” LLC, гүйцэтгэгчээр нь “Үйлсийн зам “ ХХК дээрх чиглэлийн зам засварын ажлыг 2023-2024 онд хийж гүйцэтгэх юм байна. 




Өнөөдөр бар өдөр

10 минутын өмнө