Монголбанк ирэх оны инфляцыг 7.8 хувь байхаар таамаглажээ

Монголбанк ирэх оны инфляцыг 7.8 хувь байхаар таамаглажээ

Монголбанк ирэх 2024 онд инфляцыг 7.8 хувьтай байж төвбанкны зорилтот түвшин болох 6 хувьд ойртож хүрнэ хэмээн таамаглаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 10.1 хувь, Улаанбаатар хотод 10.2 хувь байгаа инфляц оны эцэст 9.3 хувьд хадгалагдах төлөвтэй байна.

Ингэснээр Төвбанк инфляцын өмнөх төсөөллөө ахиулан тооцжээ. Төвбанк ирэх онд инфляцыг тогтворжуулах бодлогоо үргэлжлүүлнэ гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ. Тус банкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн сарын 15-ны хуралдаанаараа бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн юм. Энэ нь 2017 оны эхэн үеэс хойшхи хамгийн өндөр түвшин болж байна. Үүнээс өмнө 2022 онд бодлогын хүүгээ нэмэгдүүлэх циклээ эхлүүлж, 6 хувь байсан бодлогын хүүг 5 удаа дараалан өсгөснөөр 13 хувь болгоод байна.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө