А.Батзориг: Сайжруулсан шахмал түлш нь түүхий нүүрснээс хоёр дахин бага утаа ялгаруулдаг

А.Батзориг: Сайжруулсан шахмал түлш нь түүхий нүүрснээс хоёр дахин бага утаа ялгаруулдаг

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.10.17/ хуралдаанаар сайжруулсан шахмал түлш чанар стандартад нийцэж байгаа талаар хэлэлцлээ.

Энэ талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг, "Сайжруулсан шахмал түлшний өртгийг бууруулахын тулд тоног төхөөрөмжүүдийг сайжруулж, уялдаа холбоог нэмэгдүүлэх хэрэгтэй. 600 мянган тонн шахмал түлшний эцсийн бүтээгдэхүүн гаргахын тулд бараг 1 сая 700 мянган тонн нүүрс шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл 40 хувийн алдагдалтай гэсэн үг. Тоног төхөөрөмж буюу хатаах төхөөрөмж муу байгаагаас өнөөдрийн нөхцөл байдалд хүрээд байна. "Таван толгой түлш" компани үйл ажиллагаа явуулж эхлсэн таван жилийн хугацаанд “Энержи Ресурс”-ийн угааж баяжуулсан нүүрсний завсрын бүтээгдэхүүнийг ашиглаж ирсэн. Таван жилийн хугацаанд завсрын бүтээгдэхүүнээ огт солиогүй. Түүхий нүүрс түлж байгаа болон сайжруулсан шахмал түлш түлж эхэлсэн үеийг харьцуулсан судалгааг харвал түүхий нүүрс нь чийгийн агууламж 37-40 хувь буюу маш их чийгтэй гэсэн судалгаа бий. Дэгдэмхий бодис нь 40-45 хувь байдаг. Тэгвэл бидний хэрэглэж буй сайжруулсан шахмал түлш нь чийг 6 орчим хувь, дэгдэмхий бодис 22 хувьтай байгаа. Харьцуулаад харвал утааны ялгарал хоёр дахин бага байна" гэлээ.

ҮЗЭХ: