Даян аварга Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх барилдаан маргааш болно

Даян аварга Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх барилдаан маргааш болно

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ амралтын өдрүүдэд орон нутагт цуврал барилдаан зохион байгуулна.

“Найрамдал” сангийн аж ахуй байгуулагдсаны түүхт 50 жил, Даян аварга Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 64 бөхийн барилдаан маргааш Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд болно. Мөн Эрдэнэт хотын “CuMo arena” цогцолборын нээлтэд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг зохион байгуулахаар болжээ. Үүнээс гадна Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, спортын мастер, аймгийн заан Ц.Гонгор агсны нэрэмжит 20 хүртэлх насны улсын аварга бөхчүүд Дархан-Уул аймагт ням гарагт тодорно.