ЦЕГ: Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлэн, шалгаж байна

ЦЕГ: Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлэн, шалгаж байна

Эрүүгийн Цагдаагийн Албанаас энэ оны аравдугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Н”, “Ш” нар нь бүлэглэн 12 иргэний дунд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг илрүүлэн, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд таны түрээслүүлж буй объект, ажиллаж, амьдарч буй ойр орчинд энэ төрлийн сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээ, мэдээллийг 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлж гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэхийг ЦЕГ-аас зөвлөж байна.