Дэлхийн 2023 оны авьяас ур чадварын тайланд Монгол Улс 64-р байранд орж хөрөнгө оруулалт хөгжлийн хүчин зүйлээр 61 дүгээрт оржээ. Харин мэргэжилтэн ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй бэлэн байдлаар 63 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Түүнчлэн дэлхийн авьяас, ур чадварын эрэмбээр 2023 онд Швейцар улс тэргүүлсэн бол Люксембург хоёрдугаарт, Исланд гуравдугаарт орсон аж. Мөн ихэнх бүс нутаг, улс орнуудын авьяас, ур чадварын үр дүн Ковид-19 цар тахлын өмнөх түвшинд эргэн хүрэхгүй хэвээр байна.Боловсролын системийг эдийн засгийн тогтолцооны хэрэгцээнд нийцүүлэх нь авьяас, ур чадварын өрсөлдөх чадварын томоохон үүрэгтэй байдаг. Тус үнэлгээний тэргүүлэгч улс орнууд ерөнхий боловсролын хичээлээс илүү мэргэжлийн сургалт, дагалдан сургах ажлыг чухалчилдаг байна.
ЭХ СУРВАЛЖ: ecrc.mn