Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ц.Тулгыг АТГ-аас саатуулж, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьжээ

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ц.Тулгыг АТГ-аас саатуулж, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьжээ

АТГ-аас өчигдөр /2023.10.17/ Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ц.Тулга, Хотын стандарт, хяналтын газрын дарга бөгөөд бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын дарга С.Төмөрдулам тэргүүтэй 37 албан тушаалтны гэрт нэгжлэг хийж, шалгалтын ажиллагаа явуулсан талаар эх сурвалж мэдээлжээ.

Тэгвэл өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ц.Тулга, тус албаны ажилтан Т.Э, Б.У нарыг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ. 

Энэхүү цагдан хорьсон гурван албан тушаалтыг Эрүүгийн хуулийн 22.1 буюу Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөн хуулийн 22.4.2-т заасан Нийтийн албан тушаалтан хахууль авах зэрэг хэргүүдээр шалгаж, Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байна