Хөвсгөл нуур, Эгийн гол сав газрын захиргааны даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт усны тоо бүртгэл ажлыг зохион байгуулж эхэлжээ.
Тодруулбал, Алаг-Эрдэнэ сумын төвлөрсөн бус усан хангамжийн эх үүсвэр болох зургаан худгийн үйл ажиллагаатай танилцаж, дээж авч, усны чанарын шинжилгээнд хамруулсан байна. Мөн шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээ хийж, эрүүл ахуйн дэглэмийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж өгчээ.