Зугаалж яваад сураггүй алга болсон 61 настай, эрэгтэйг 25 дахь өдрөө эрэн хайж байна

Зугаалж яваад сураггүй алга болсон 61 настай, эрэгтэйг 25 дахь өдрөө эрэн хайж байна

Сэлэнгэ аймагийн Сайхан сум Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар есдүгээр сарын 24-ний өдрийн 19:00 цагийн орчим дөрвөн хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс есдүгээр сарын 29-ний өдрийн 12:40 цагт хүлээн авчээ.

Дуудлага мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 29-ний өдрөөс аравдугаар сарын 01-ний өдрийг дуустал зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон бөгөөд эрэн хайх ажиллагааг дахин явуулах тухай хүсэлтийг ар гэрээс нь аравдугаар сарын 05-ны өдөр, сум дундын Цагдаагийн хэлтээс аравдугаар сарын 10-ны өдөр тус тус хүлээн авсан байна.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид тус сумын харьяат иргэн Э/61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг аравдугаар сарын 17-ны өдрийн 12:21 цагаас 18:20 цаг хүртэл Хушаат сумын “Хушаатын гүүр” гэдэг газраас Дархан-Уул аймгийн Орхон сум хүртэл “Орхон” голын усаар 64 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Иймд аравдугаар сарын 18-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.