БНХАУ-д өнөөдөр эхэлж буй "Бүс ба Зам" чуулганы "Ногоон Торгоны замыг хамтдаа бүтээе" хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлнэ

БНХАУ-д өнөөдөр эхэлж буй "Бүс ба Зам" чуулганы "Ногоон Торгоны замыг хамтдаа бүтээе" хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлнэ

Бээжин хотноо болж буй "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтын нээлтийн ёслол яг одоо /2023.10.18/ БНХАУ-ын Ардын Их хурлын ордонд эхэлж байна.

Энэхүү арга хэмжээнд манай улсын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, элчин сайд Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Шадар сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар байлцаж байна. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Бүс ба Зам" олон улсын дээд түвшний гурван дахь удаагийн чуулга уулзалтын "Ногоон Торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя" дээд түвшний хэлэлцүүлэгт оролцож үг хэлэх юм. Энэхүү чуулга уулзалтыг iSee.mn сайтын албаны дарга Б.Батчимэг сурвалжилж байна.