Сурагчдын гар утсыг бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүлж, хүүхдүүдэд утсыг нь хүлээлгэн өгчээ

Сурагчдын гар утсыг бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүлж, хүүхдүүдэд утсыг нь хүлээлгэн өгчээ

Нийслэлийн 124 дүгээр сургуулийн орчимд энэ сарын 16 /2023.10.16/-ны өдөр 13:00 цагийн орчимд сэжигтэй дөрвөн этгээд хичээлээсээ тараад явж байсан таван сурагчийн гар утсыг хулгайлсан гэх камерын бичлэг бүхий мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан. Тэгвэл энэхүү хэргийг "Г" нарын дөрвөн этгээд бүлэглэн үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоон, сурагчдын хулгайд алдсан гар утсыг хураан авч, хохирогчдод хүлээлгэн өгч, холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.