Монголын энхийг сахиулагчид анх удаа эх орныхоо агаарын тээврээр ажиллагааны газарт очжээ

Монголын энхийг сахиулагчид анх удаа эх орныхоо агаарын тээврээр ажиллагааны газарт очжээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин өнгөрсөн долоо хоногт “МИАТ”-ийн удирдлагуудтай захиалгат нислэг үйлдэх гэрээнд гарын үсэг зурсан билээ. Энэхүү гэрээг үзэглэснээр дэлхийн халуун цэгт ажиллаж буй манай энхийг сахиулагчид үндэсний агаарын тээврийн хөлгөөр хилийн дээс алхах боломжтой болсон юм.

Тэгвэл өчигдөр /2023.10.17/ орон нутгийн цагаар 8.00-д БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн анх удаа "МИАТ" ТӨХК-ийн Бойнг 767 300 онгоцоор Африк тив дэх ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэхээр явжээ.