НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 41 мянга 268 иргэн азтан болжээ

НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 41 мянга 268 иргэн азтан болжээ

НӨАТ-ын 2023 оны есдүгээр сарын 01-нээс есдүээр сарын 30-ны өдрийн хооронд худалдан авсан цахим төлбөрийн баримтын дунд явагдах сугалааны тохирол өнөөдөр /2023.10.18/ орон даяар шууд явагдлаа. Энэ удаагийн тохиролд цахим системд бүртгүүлсэн 41,377,883 баримтыг оролцуулжээ.

Тохирлын дүн:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 37,169
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 3,697
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 361
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 34
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: 6
  • 8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болжээ. 

Сугалааны тохирлын дугаар: 33388821