Хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

Хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас энэ оны гуравдугаар улирлын байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлд заасан "Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах" 5 гэмт хэрэгт хяналт тавьж, ажилласан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь тус аймагт өмнөх онуудад үйлдэгдэж байгаагүй аж.

Дээрх хэргүүд нь ихэвчлэн олон нийтийн сүлжээнд садар самууныг сурталчилсан, насанд хүрэгчдэд зориулсан зураг, дүрс бичлэг, кино зэргийг хүүхдэд чатаар илгээх, уг чатыг ашиглан дарамталж, хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэх хэлбэрээр үйлдэгдсэн байна. Энэ хүрээнд тус аймгийн Прокурорын газраас дээрх таван хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдүүдийн ухаалаг утасны хэрэглээ болон цахим орчинд хийж буй үйлдлүүдэд нь тавих хяналтаа сайжруулах шаардлагатай байгааг Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас газраас анхаарууллаа.