"Манай улсын хилийг зөрчсөн Тувагийн иргэд хилчдэд буудуулж, нэг нь амиа алдсан" гэж мэдээлжээ

"Манай улсын хилийг зөрчсөн Тувагийн иргэд хилчдэд буудуулж, нэг нь амиа алдсан" гэж мэдээлжээ

Энэ сарын 17 /2023.10.17/-ны өдрийн үүрээр Увс аймгийн Сагил сумын нутаг дахь хилийн хэсгээр хил зөрчиж орж ирсэн Тувагийн иргэдийн нэг нь манай хилийн цэргийн алба хаагчдын бууны суманд өртөж амиа алдсан талаар "Өнөөдөр" сонин мэдээлжээ. 

Тодруулбал, манай хилийн торон хаалтыг тасалж байхад нь хилчид үйлдэл дээр нь илрүүлж, 2-3 удаа анхааруулж, таслан зогсоо ажиллагаа явуулсан аж. Гэвч хил зөрчигчид анхааруулгыг үл ойшоож, Сагил сумын нутгийн гүн рүү зугтсан учраас хилчид буудахад хүрсэн байна. Харин зугтсан хоёр иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад Тувагийнхаа нутагт орсон байсныг орон нутгийн эх сурвалжууд мэдээлсэн гэж “Өнөөдөр” сонин мэдээлжээ. Бид энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахаар ажиллаж байна.