Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох зам тээврийн ослын хэргийг прокурорт шилжүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох зам тээврийн ослын хэргийг прокурорт шилжүүлжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт “Зам тээврийн ноцтой осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байдаг. 

Ингээд дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад “Toyota” маркийн тээврийн хэрэгслийн жолооч А.Ишдорж нь явган зорчигч 57 настай, эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Дээрх үйлдэлд Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас иргэн А.Ишдоржид холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.