"Хил зөрчигч байж болзошгүй Тува улсын нэг иргэн суманд оногдож амиа алдсан хэргийг шалгаж байна" гэж ЦЕГ-аас мэдэгдлээ

"Хил зөрчигч байж болзошгүй Тува улсын нэг иргэн суманд оногдож амиа алдсан хэргийг шалгаж байна" гэж ЦЕГ-аас мэдэгдлээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 17 /2023.10.17/-ны өдрийн 05 цаг 20 минутад Увс аймгийн Сагил сум “Хилийн ... дахь тэмдэгтээр хил зөрчигч нэвтэрсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Тус аймгийн цагдаагийн газрын "Ажлын хэсэг" шалгахад урьдчилсан байдлаар ОХУ-ын талаас гурван морьтой хүн хууль бусаар нэвтэрч, инженерийн торон саадыг тасалж байх үед нь Хилийн цэргийн алба хаагчид галт зэвсгээр анхааруулах буудлага үйлдэхэд хил зөрчигч байж болзошгүй Тува Улсын нэг иргэн суманд оногдож амь насаа алдсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэж ЦЕГ-аас мэдэгдлээ. 

Энэ талаарх эрх зүйн зохицуулалт нь Монгол Улсын Хилийн тухай хуулийн 48.5 дугаар зүйлд. "Улсын хил хамгаалах байгууллага, хилийн манаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу галт зэвсэг, тусгай хэрэгсэл, албаны нохой, биеийн хүч хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй" гэж заажээ.