Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 5 дугаар хорооны “Жаргалант”-ын 28 дугаар гудамжинд хүнсний дэлгүүрийн байшинг суудлын автомашин мөргөж нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг аравдугаар сарын 18-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан байна.
Улмаар дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18 км зам туулан 12:02 цагт очиход хүнсний дэлгүүрийн 15х10 метрийн хэмжээтэй байшинг иргэн Д/32 настай эрэгтэй/ суудлын автомашинаар мөргөж автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.