"Олон дугуйгаа тонуулж ашиглалтаас гаргасан ч бид дахин 30-50 мянган дугуйтай түрээсийн үйлчилгээгээ эхлүүлнэ" гэж мэдэгдлээ

"Олон дугуйгаа тонуулж ашиглалтаас гаргасан ч бид дахин 30-50 мянган дугуйтай түрээсийн үйлчилгээгээ эхлүүлнэ" гэж мэдэгдлээ

Улаанбаатар хотод дугуй түрээсийн үйлчилгээ явуулаад сар гаруйн хугацааг өнгөрүүлж буй “Hi sainuu” компанийн зах зээлийн үнэлгээгээр 720 мянган төгрөгийн үнэ бүхий мянган дугуйны 400 нь тонуулж, эвдэрсний улмаас үйлчилгээгээ зогсоож буй талаар мэдээлэл гарсан.

Улмаар дугуй түрээсийн аппликейшнд 5-20 мянган төгрөг байршуулсан иргэд цагдаагийн газар хандана гэдгээ мэдэгдээд байсан юм. Тэгвэл үйл ажиллагаагаа зогсоосонтой холбоотойгоор “hi sainuu” дугуй түрээсийн компани мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд, Манай компани “Хай сайнуу” дугуй түрээсийн үйлчилгээг Улаанбаатар хотод оргон хүрээнд хэрэглээнд нэвтрүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд 2023 оны наймдугаар сарын 24-нд эхний ээлжийн мянган ширхэг дугуйг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Сар хүрэхгүй хугацаанд манай түрээсийн дугуйг зориулалтын бус газар буюу нийтийн эзэмшлийн бус газар байрлуулах, дугуйн тоноглол эд ангийг салгаж, зориуд эвдэж гэмтээх асуудал удаа дараа гарч байсан бөгөөд ингэснээр түлхээслэгдэх боломжтой дугуйн тоо буурч маш олон дугуй ашиглалтаас гарсан.

Бид илүү олон хүнд дугуй үйлчилгээг хүргэж, эрүүл хөдөлгөөнтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, түрээсийн дугуйн талаар өргөн хүрээнд ойлголт өгөх зорилготой эхний ээлжийн дугуйг оруулж ирсэн хэдий ч бидний зорилго бүрэн хэмжээнд хэрэгжиж чадаагүйд манай баг хамт олны зүгээс харамсаж байна.

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулсан өвлийн улиралд Улаанбаатар хотод дугуйгаар зорчих нь эрсдэлтэй тул 2023 оны аравдугаар сарын 10-ас гадуур ажиглалтад буй дугуйг эргүүлэн татах ажлыг эхлүүлсэн болно. Цаашид бид дугуйн чанарыг сайжруулж илүү олон тоогоор түрээсийн үйлчилгээнд оруулах, дугуй түрээсийг өргөн хүрээнд хөгжүүлэхээр 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ас дахин үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Эхний байдлаар 2024 онд 30-50 орчим мянган дугуйг түрээсийн үйлчилгээнд оруулна. Дугуйн аппликейшн дээр байгаа үлдэгдэл төлбөрөө дансандаа буцаан авах хүсэлтэй хүмүүс email5 [email protected] Эсвэл 80638004 дугаарт мессеж илгээнэ үү” гэжээ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө