"Авлига хороолол"-ыг албадан нураах Д.Сумьяабазарын захирамжийг анхан шатны шүүх түдгэлзүүлжээ

"Авлига хороолол"-ыг албадан нураах Д.Сумьяабазарын захирамжийг анхан шатны шүүх түдгэлзүүлжээ

Голын голдиролд баригдсан "Авилга хороолол" гэгдэх "Аqua garden" хотхоны барилгын ажлыг зогсоож, хоёр блокийг нь албадан нураах нийслэлийн Засаг даргын захирамж, барилгын үйл ажиллагааг зогсоож, зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгийн шийдвэр гаргасан.

Улмаар "Эм энд Жи" констракшн ХХК нийслэлийн Засаг даргын захирамжийг эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан юм. 

Тэгвэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2023/8536 дугаар захирамжаар “Авлига хороолол”-ыг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. Улмаар одоо хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Түүнчлэн Aqua garden хорооллыг нураах шийдвэрийн талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар  Лхагва гарагт /2023.10.18/ хийсэн хэвлэлийн хуралын үеэр танилцуулсан. Ингэхдээ “Aqua garden-тай холбоотой асуудалд бид хүлээцтэй хандаж ирсэн. Өнгөрсөн хугацаанд сануулж ажилласан. Харамсалтай нь барилгын ажил гүйцэтгэж байгаа хүмүүс энэ ажлаа зогсоохгүй байна. Эрчим хүчийг нь тасалсан ч өөр эх үүсвэр залгаад ажлаа үргэлжлүүлж байгаа юм билээ. Үүнийг зогсоож, захиргааны шийдвэрийн биелэлтийг хангуулах чиглэлээр тодорхой ажлууд хийнэ. Том барилга учраас хүний амь нас, эрүүл мэнд хохироохгүй үүднээс ажиллана. Өмнөх нийслэлийн Засаг даргын гаргасан дээрх шийдвэрийг бид удахгүй хэрэгжүүлнэ” гэсэн юм.

 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө