Хойд эцэгтээ зодуулсны улмаас Туркад эмчлүүлж байсан гурван настай хүү нас баржээ

Хойд эцэгтээ зодуулсны улмаас Туркад эмчлүүлж байсан гурван настай хүү нас баржээ

Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид хүчирхийлүүлсэн байдалтай хүнд гэмтэл авч, ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдөр гарсан.

Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны гуравдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө иргэн “Э” нь “3 настай дагавар хүүгийнхээ биед халдаж зодсон” гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас иргэн “Э”-ийн үйлдэлд 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Уг хэрэгт холбогдон шалгагдаж буй “Э”-ийн бусдыг залилсан үйлдэлд анхан шатны шүүхээс есөн жил хорих ял шийтгэсэн бөгөөд тэрээр шүүхийн шийдвэрийг давж заалдаад байгаа талаар  өмнө нь мэдээлсэн.

Харин хүү ГССҮТ-т эмчлүүлж байгаад гаднын улс оронд эмчлүүлэхээр болж ард түмнээсээ хандив цуглуулж, Истанбул хотыг зорьж удаа дараа хагалгаанд орсон юм. Улмаар хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү өвчнөө дийлэлгүй нас баржээ.